Хятад улс батлан хамгаалахын зардлаа нэмж байна. Тус улсын цэргийн төсөв энэ жил 78 тэрбум гаруй доллар байгаа нь өнгөрсөн жилийнхээс 7,5 хувиар илүү байна гэж Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын албан ёсны төлөөлөгч Ли Жаосин мэдэгдэв. Үндэсний аюулгүй байдлын янз бүрийн аюул заналыг сөрөх армийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа тул цэргийн төсвийг ийнхүү нэмж байгааг тэрээр тайлбарлав. Армийг шинэчлэхэд нэмж хөрөнгө зарцуулна.