Хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан Оросын Онц байдлын яамны анхны нисэх онгоц өнгөрсөн бямба гаригт хөнөөлт газар хөдлөлт болсон Чилид өнөөдөр ирж байна. Нисэх онгоцонд нэн тэргүүнд шаардлагатай бараа , хүнсний бүтээгдэхүүн, генератор, дулаан хувцас, майхан зэрэг 28 тонн бараа ачсан байна. Өнөөдөр газар хөдлөлт болсон газар тусламжийн бараа ачсан оросын хоёр дахь онгоц бууж байна. Ерөнхийлөгч Д.Медведев ийм захирамж гаргасан юм. Чилид 8,8 баллын хүчтэй газар хөдөлсний уршгаар бараг 800 хүн амь насаа алдаж, 2 сая орчим хүн орох оронгүй болжээ. Улсын хэмжээнд хэдэн зуун байшин, барилга нурж, үндэсний эдийн засагт ихээхэн хохирол учирсан байна. Чилид газар доорх донслолт давтагдсан тул байдал түгшүүртэй хэвээр байна. Янз бүрийн нутагт лхагва гаригт 5,3-6,3 баллын хүчтэй хэд хэдэн удаа газар хөдөлжээ.