Оросын автомашины үйлдвэрлэл энэ жил хямарлын үр дагаврыг даван туулж, аж үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар 2015 оноос хөгжиж эхэлнэ. Орос улсын засгийн газарт өнөөдөр танилцуулах дотоодын автомашин угсралтын хөгжлийн стратегийг боловсруулагчид ийм бодолтой байна. Төр засаг энэ салбарт 2020 онд 1,8 триллион рубль оруулна. Энэ стратегиар 10 жилийн дараа Орос улс жилд 3,5 сая хөнгөн автомашин үйлдвэрлэж, үүнээс 8 хувийг экспортолно. Ерөнхий сайд В.Путины мэдэгдсэнээр автомашины үйлдвэрлэл дэлхийн санхүүгийн хямаралд онц хүчтэй өртсөн салбарын нэг юм. Үүний зэрэгцээ дотоодын автомашины үйлдвэрлэл улсаас нэлээд хэмжээний дэмжлэг авна гэж ерөнхий сайд тэмдэглэв. Засгийн газар 3-р сард хуучин машин устгах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ашиглаад 10 гаруй жил болж байгаа машинаа устгуулж, оронд нь шинэ машин авахад 50 мянган рубль авна. Энэ арга хэмжээгээр дотоодод үйлдвэрлэсэн 200 мянга орчим шинэ машин авах боломжтой гэж мэргэжилтнүүд тооцжээ.