Хүүхэлдэйн киноны нэрд гарсан кино найруулагч, Орос улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Анатолий Петров удтал өвчилсний эцэст 3-р сарын 3-нд 73 настайдаа Москва хотод нас нөгчив. Кино судлаач Сергей Капков энэ тухай ИТАР-ТАСС агентлагт уламжилжээ. Анатолий Петров “Хөгжилтэй тойруулга”, “Хөгжилтэй салаа” зэрэг кино сэтгүүлийг санаачилж, бүтээсэн хүмүүсийн нэг юм. Тэрээр зургийн дэвсгэрийг целлулоид дээр анх ашиглаж, гэрэл сүүдэрээр “томоохон хэмжээний” дүрс бүтээх технологи нэвтрүүлжээ. Петров сүүлийн жилүүдэд ВГИК-ийн дэргэдэх кино коллежийн хүүхэлдэйн киноны лицейд багшилж байсан юм.