Параолимпийн бамбарыг лхагва гаригт Канадын нийслэл Оттава хотын Парламентын толгод дээр асаалаа. Бамбарыг 10 хоногийн турш нийт орон даяар авч явж, 3-р сарын 12-нд Ванкуверт бадрааж, Параолимпийн наадам эхэлнэ. Алгокинов индиан омгийн төлөөлөгчид бамбарыг цөгцөнд асаана. Ванкувер болон Уистлер хотод болох параолимпт 43 орны 1300 тамирчин оролцоно. Тэд уулын цанын спорт, цанын кросс, биатлон, керлинг, чаргатай хоккей зэрэг 5 төрөлд медалийн төлөө өрсөлдөнө.