0Инновац, орчин үеийн технологийн шийдэлд түшиглэн Орос улсыг тогтвортой хөгжүүлэх боломжтой. Засгийн газрын тэргүүн В.Путин дээд зэргийн технологи болон инновацийн асуудал эрхэлсэн засгийн газрын хуралдааны үеэр энэ тухай мэдэгдэв. "Улс оронд инновац урьдын адил цөөн байна". Тиймээс инновацийн бизнес эрхэлэхэд тулгарч байгаа бүх саад тотгорыг арилгаж, улсын шинжлэх ухааны салбарыг шинэчлэхийг тэрээр санал болгов. В.Путин оюуны өмчин төгс зах зээл бүрдүүлж, шинжлэх ухаан, техникийн мэдээлэл түгээх механизм боловсруулах зорилт тавьсан юм. Хөрөнгө оруулагчдад эрдэм шинжилгээ судалгаа, туршлага-зохион бүтээх ажлын мэдээллийн нэгдсэн бааз байгуулна. Энэ жил тулгуур, хавсарга шинжлэх ухаанд 1 триллион 100 тэрбум рубль хуваарилахаар шийдсэн юм.