Саяхан Омск хотын кадетын корпуст байгуулагдсан цагаас хоёр зуун жилийн түүхэнд анх удаа шинэ жилээ дорнын хуанлигаар тэмдэглэллээ. Учир нь цэргийн энэ дунд сургуульд саяхан монгол сурагчтай анги нээгдсэн юм. Нэгдүгээр сард Омск хотын тус корпуст Монголоос 20 хүүхэд иржээ. Орос улсын суворовын сургууль болон кадетын корпуст гадаадынхныг сургаж байгаа цорын ганц жишээ энэ юм. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн оны 8-р сард Монгол Улсад айлчлахдаа цэргийн салбарт тэр дундаа монгол залуусыг Оросын цэргийн ухаанд сургах хамтран ажиллах тухай орос-монголын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Харин монгол хүүхдүүд зөвхөн 9-р сараас цэргийн ухаан, иргэний шинжлэх ухаан судалж эхэлнэ. Одоохондоо тэд шинэ нөхцөлд дасан зохицож байна. Анхандаа бүх зүйл амар байгаагүй.  Энэ ч аргагүй гэж Омск хотын кадетын корпусын дарга, хурандаа Виктор Басаев үзэж байна. Та бүхэн бодоод үз л дээ. Хүүхдүүд бараг цочирдсон. Оршин амьдардаг газар, цаг уур, хэл бүгд өөрчлөгдсөн. Хоол хүнс нь хүртэл өөр байсан. Эцэг эхээсээ хол. Тиймээс тэдэнд эхний сард мэдээж хэрэг хүнд байсан. Одоо арай дээрдсэн ч, ачаалал их байна. Хорин монгол хүүхдээс ердөө зургаа нь оросоор гайгүй яридаг. Үлдсэн нь харь хэлийг үсгээс нь үзэж байна. Тэд өдөрт дөрвөн хичээл буюу долоо хоногт 20 цаг орос хэл судалж байна. Оросоор бүгд яридаггүй ч, армийн командыг хүн бүр ойлгож байгаа. Хэллэг нь их өөр ч, бүгд Нөхөр хурандаагийн амрыг эрэе! Мэндчилгээг түгдрэлгүй хэлдэг.  Монгол хүүхдүүд чанд хуваариар тусдаа ангид сурч байна. Хичээлийн дараа бие дааж суралцдаг. Монгол хүүхдүүд одоохондоо сургуулийн дүрэмт хувцас өмсөөгүй байна. Залуу дайчны дамжааг хараахан төгсөөгүй байгаа. Ороо засч, гутлаа цэвэрлэж, дүрэмт хувцасаа индүүдэж сурах хэрэгтэй. Тус корпуст сурч байгаа орос хүүхдүүд тэдэнд энэ тал дээр тусалж байна.  Монгол, орос хүүхдүүд сайн харилцаатай байгаа гэж корпусын дарга Виктор Басаев ярьж байна. Орос хүүхдүүд монгол нэрийг хольж, хутгадаг. Дуудахад ер бусын сонин нэртэй байгаа л даа. Хүүхдүүд нөхөрлөж, хамтдаа хоккей тоглодог. Баяраа хамтдаа тэмдэглэсэн. Монголын шинэ жил, 2-р сарын 23-ны баярыг ч хамтдаа тэмдэглэсэн. Тэгэхлээр бүх зүйл хэвийн. Омскийн кадетын сургуульд сурч байгаа монгол хүүхдүүд 3 жилийн дараа шилдэг цэрэг, дараа нь монголын армийн офицер болно. Одоо тэд орос үе тэнгийнхнээс ялгагдахгүй байна. Жагсаалын үеэр кадетын сурагчдыг дүрэмт хувцсаар нь ялгана. Монголын цэргийн хувцас оросын адил ногоон бус элсний өнгөтэй юм. Яваандаа энэ ялгаа арилж, хүүхдүүдэд шинэ дүрэмт хувцас өмсөнө. Гэхдээ хичээлийн жилийн эцэс хүртэл монголоос ирсэн кадетуудыг малгай дээрх төмөр тэмдэг, ханцуй дээрх хээгээр таних боломжтой.  Омскийн кадетын корпусын монгол сурагчдын талаар хийсэн сурвалжлага хүргэлээ.

<сонсох>