0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон ерөнхий сайд В.Путин нар улс төрийн тавцанд хоршин ажиллаж байгаа нь бат бэх, урт хугацааны шинжтэй гэж Оросын хүн амын олонх нь үзэж байна. Бүх оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн явуулсан санал асуулгын дүн ийм байна. Д.Медведев болон В.Путин сүүлийн үед Орос улсад их чухал хүмүүс болсон. Нэг нь ерөнхийлөчгийн албан тушаалаа ерөнхий сайдаар сольж, төр засгийн эрхэнд байх хатуу байр суурьтай, мөн аж ахуйн үйл хэргийг практикт удирдахад бэлэн болохоо харуулсан юм. Оросын нөхцөлд ийм алхам хийхэд ухаан, эр зориг хэрэгтэй. Д.Медведев ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш улс төр-нийгмийн үнэлгээгээ Орос улсад төдийгүй олон улсын тавцанд ямагт өргөж байна. Үүний зэрэгцээ ерөнхийлөгч, ерөнхий сайд ажил хэргийн холбоотой болох нь илт байна гэж улс төрийн дүн шинжилгээний Олон улсын хүрээлэнгийн захирал Евгений Минченко “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагаад тэмдэглэв. Ерөнхийдөө Медведев-Путин хэр бат бэх хоршин ажиллаж байгаа талаар хүн амын төсөөлөл, энэ бат бэх байдлыг өндөр үнэлж байгаа зэрэг нь бодит байдалд тусгалаа олсон гэж бодож байна. Сүүлийн хоёр жил завь савалгаж, ерөнхийлөгч болон ерөнхий сайдын хоооронд зөрчил гарсан мэт сэтгэгдэл төрүүлэхийг оролдсон ч, Путин, Медведевийн хэн нь ч ийм шалтаг гаргаагүй. Үнэхээр тэд өөр хоорондоо үүргээ хангалттай ойлгомжтой хуваарилсан. Үүнийг аажмаар засч өөрчилж, зарим хэсэгт хариуцлагаа дахин хуваарилж байгаа ч, зөрчилд хүргээгүй. Санал хураалтад оролцсон оросын хүн амын бараг гуравны хоёр нь ийм санаа бодолтой байгаа нь социологчдын судалгаанаас тодорхой байна. Дөнгөж арван хүн тутмын нэг нь Медведев, Путины холбоо хэврэг, эрт хожид хэзээ боловч тэдний хооронд их санаархалын тэмцэл эхэлнэ гэж үзэж байна. Ялангуяа ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хугацаа дөхөх үед энэ байдал ажиглагдана гэжээ. Санал асуулгад оролцогчдын олонх нь хамгийн их итгэдэг улс төрчөөр Д.Медведев, В.Путин нарыг нэрлэсэн байна. Улс орны одоогийн болон ирээдүйн удирдагчтай ямар сэтгэгдэлтэй байна вэ? гэсэн асуултанд судалгаанд оролцсон оросын иргэдийн тал нь найдвар хэмээн нэрлэжээ. Цаашид амьдрал дээшлэх найдварыг хэлж байгаа бололтой. Д.Медведев болон В.Путины талаар ямар сэтгэгдэл төрж байгаа талаар судалгаанд оролцогчид хүндэтгэл, итгэл зэргийг дурдсан байна. Мөн оюуны, мэргэжлийн өндөр ур чадвартай хэмээн тэмдэглэжээ. Ерөнхийлөгч, ерөнхий сайдын харилцаа, тэд огт хамаагүй гэж ердөө 7 хувь нь хариулсан байна. Ийм үзүүлэлт нэлээд бага байна гэж социологичид үзэж байна. Үндэсний удирдагчид хандах хандлага нь нэг ёсны нийгмийн улс төрийн уур амьсгалын хэмжүүр, төр засаг болон хүн амын харилцан хамаарлын тодорхойлолт юм. Бүх оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн санал асуулгын нэг онцлог нь оролцогчдын иргэний идэвхтэй байдал билээ. Төр засгийн хоёр мөчрийн төлөөлөгч ерөнхийлөгч Д.Медведев, Ерөнхий сайд В.Путин нарыг дэмжиж, тэдэнд итгэх итгэл нь нийгмийн хангалттай тогтвортой байдал, үүнд түшиглэн Орос улсыг цаашид амжилттай хөгжүүлэх, олон улсын нэр хүнд өссөний гэрч юм.