Африкт бичиг үсгийн анхны хэлбэр 60 мянган жилийн тэртээ бий болжээ. Европын эрдэмтэд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсаас геометр дүрстэй цацагт хяруулын өндөгний хальсыг судалж ийм дүгнэлтэд хүрлээ. Их Британийн радио, телевизийн Би-Би-Си компани энэ тухай уламжлав. Эрдэмтэд анх дүрсийг чимэглэл хэмээн бодож байсан ч, хальсны янз бүрийн хэлтэрхий дээрх хээ угалз давтагдаж байгааг судалгаагаар тогтоожээ. Мэргэжилтнүүд зэрэгцээ болон солбилцсон шулуунуудаас бүрдсэн, давтагдаж буй дөрвөн төрлийн зургийг илрүүлсэн байна. Эндээс үүдэн хээ угалз нь зүгээр чимэглэл гэхээс бэлэг тэмдгийн чанартай байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Энэ тэмдэг нэг зүйлийг нөгөөгөөс ялгадаг байсан гэж судлаачид үзэж байна. Израиль, Алжирийн нутгаас олдсон лайван чимэглэлийн үлдэгдэл дээрх зураг хамгийн эртнийх юм. Чимэглэлийн үлдэгдэл 90-100 мянган жилийн настай ч, энэ удаа нэгж олдворын тухай ярьж байна. Өмнөд Африкийн агуйгаас олдсон цацагт хяруулын өндөгний хальсны онцлог нь 270 хэлтэрхийд нэг ижил зураг давтагдаж байгаа явдал юм.