Орос улс цахилгаан эрчим хүч нийлүүлэх урт хугацааны гэрээнд шилжихийг Монгол улсад санал болгов. Москва хотод болсон хоёр талын яриа хэлэлцээний үеэр ийм санаачилга гаргажээ. Оросын “Интер РАО ЕЭС” эрчим хүчний компани, Монгол улсын эрчим хүчний компани, Монгол улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яамны төлөөлөгчид яриа хэлэлцээнд оролцлоо. “Интер РАО ЕЭС” компани 3 жилд нэгээс илүүгүй удаа үнэ тооцох томъоёлолд өөрчлөлт оруулах 15 жилийн урт хугацааны гэрээнд шилжихийг санал болгосон” гэж ИТАР-ТАСС агентлаг тус компанийн төлөөлөгчийн хэлснийг иш татан дамжуулав. Орос улсын Эрчим хүчний яамны шууд оролцоотой боловсруулсан “Интер РАО ЕЭС” компанийн санаачилга хоёр орон урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллахад чиглэсэн юм. Монголын тал саналыг хүлээж авснаар, төсөв болон нийгэм-эдийн засгийн хөгжлөө урт хугацаанд төлөвлөх боломжтой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Үүнээс гадна импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчний үнэ хэт өсөх магадлал буурч байна. Монголын тал оросын санаачилгыг задлан шинжилж, тайлант жилийн 3-р сарын дундуур хариу өгөх бодолтой байна.