НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011-2020 оныг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны арван жилээр зарлалаа. Орос улсын санаачилгаар Ерөнхий Ассамблейн бүгд хурлаар энэ тогтоолыг батлав. Оманы төлөөлөгчид баримт бичгийг батлахыг мөн санаачилсан юм. Энэ баримт бичгийг боловсруулахад 70 гаруй орон оролцжээ. Автомашины ослоор амь үрэгдэгсдийн тоог бууруулах үүднээс энэ баримт бичгийг баталж байна гэж Риа Новости агентлаг уламжлав. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр жил тутам зам тээврийн ослоор сая гаруй хүн амь насаа алдаж, 50 сая орчим хүн гэмтэж бэртдэг байна. 5-44 насны хүмүүсийн үхлийн гол гурван шалтгааны нэг нь зам-тээврийн осол юм.