НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ оны 5-р сард 1939-1945 оны Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг  хүндэтгэх  тусгай хурал зохион явуулахаар тогтлоо. “Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 65 жилийн ой” Орос улсын санаачилсан тогтоолд холбогдох шийдвэрийг багтаажээ. Оросын төлөөлөгчид “2010 оны 5-р сарын 6-нд ёслолын хурал явуулахыг санал болгосон” гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин энэ тухай мэдэгдэв. Тогтоолд энэ өдөр дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн бүх хүний дурсгалыг хүндэтгэхийг НҮБ-ын гишүүн бүх орон, засгийн газрын байгууллага, хувь хүмүүст уриалжээ. Хуралдааны үеэр ТУХН-ийн 11 орны төлөөлөгч, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий Ассамблейн 64 дэх чуулганы дарга, НҮБ-ын гишүүн хэд хэдэн орны төлөөлөгч үг хэлнэ. Үүнээс гадна Нью-Йорк хотод дэлхийн хоёрдугаар дайны ялалтад зориулсан ёслолын хүлээн авалт болно.