Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Францад хийж байгаа төрийн айлчлалаа өндөрлөж байна. Орос улсын төрийн тэргүүн ажлын арга хэмжээ төлөвлөгөөгүй ч, протоколын дагуу төгсгөлийн ёслолын ажиллагаа тухайлбал нисэхийн өмнө нисэх буудлаас төрийн тэргүүнийг үдэх ёслол болох юм. Даваа гаригт эхэлсэн айлчлалын үеэр Д.Медведев Францын ерөнхийлөчг Николя Саркозитай яриа хэлэлцээ хийсэн. Орос улсын төрийн тэргүүн ерөнхий сайд Франсуа Фийнтэй яриа хэлэлцээ хийж, францын парламентын хоёр танхимын удирдлагатай уулзсан байна. Төрийн айлчлалын протоколд хүндэтгэл үзүүлэн Д.Медведев Парис хотын даргатай уулзаж, хотын захиргаанд үг хэлж, Ялалтын хаалганы урд Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөсөн юм. Орос улсын төрийн тэргүүн тус улсын бизнесийн хүрээнийхэнтэй яриалцсан байна. Луврт "Ариаун Орос орон" үзэсгэлэнгийн нээлтэд Орос улсын ерөнхийлөгч, мөн Францын ерөнхийлөгч оролцсон нь айлчлалын гол үйл явдал байлаа. Энэ арга хэмжээ Оросын жил Францад албан ёсоор эхлэх "сайхан" эхлэл боллоо. Айлчлалын хоёр дахь өдөр Францын ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Д.Медведев болон түүний гэргийг хүндэтгэн зоог барьснаар өндөрлөнө.