0Оросын ГЛОНАСС навигацийн системийн 3 хиймэл дагуул зорилтот тойрог замд амжилттай орлоо. Байконур сансрын буудлаас өнгөрсөн шөнө гурван сансрын аппараттай “Протон” пуужин тээгч хөөрсөн юм. Пуужин тээгчийг ажлын горимоор хөөргөжээ. Гурван хиймэл дагуул ажилласнаар ГЛОНАСС 23 аппараттай болно. Энэ жил аппаратыг 27 хүртэл нэмэхээр төлөвлөжээ. Америкийн Жи-Пи-Эс навигацийн дохиоллын системтэй төстэй ГЛОНАСС систем нь Оросын нийт нутаг дэвсгэрт тасралтгүй дохио хүлээж авдаг. Энэ систем дэлхийн хэмжээнд ажиллаж эхлэхэд 24 хиймэл дагуул шаардлагатай.