Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев газар хөдлөлтөд өртсөн Чили улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг Онц байдлын яаманд үүрэг болгов. Нэн шаардлагатай эд зүйлс, генератор, дулаан хөнжил, хувцас, майхан зэргийг ачсан хоёр нисэх онгоц илгээхээр төлөвлөж байгаа тухай Кремлийн хэвлэлийн албанаас уламжиллаа. Чилийн эрэгт бямба гаригийн шөнө 8,8 баллын хүчтэй газар хөдөлсөн юм. Газар хөдлөлтөд 700 гаруй хүн амь насаа алдсан байна. Чилийн 2 сая гаруй хүн орох оронгүй болжээ. Газар хөдлөлтийн дараа хэд хэдэн цунами болсон байна. Давалгаа Орос хүртэл үргэлжилж, Камчаткад далайн давалгаа 90 см хүрэв.