Хүрэн баавгайгаас ялгарах цагаан баавгай 150 мянган жилийн тэртээ анх бий болжээ. Эрдэмтэд “Просидингс оф дэ Нэшнл Экэдэми оф сайнс” сэтгүүлд холбогдох мэдээллийг нийтэлсэн байна. Энэ амьтад нэн хурдан хувьсан өөрчлөгдөж байсныг судлаачид генетикийн мэдээллээр тогтоосон байна. Цагаан баавгай газар зүйн шинэ байршил, мөн 44 мянган жилийн тэртээ хамгийн сүүлчийн дулааралтын өмнө цаг уурын өөрчлөлтийн нөхцөлд хүнс олох эх сурвалж зэрэгт дасан зохицсон юм. Цагаан баавгай амьдралынхаа ихэнх хэсгийг бөөн мөсөн дунд өнгөрөөдөг хир нь яс, үлдэгдэл нь тун ховор тааралддаг тул цагаан баавгайн төрөл зүйл хэрхэн үүсч бий болсныг эрдэмтэд өнөө хир мэддэггүй байсан тухай РИА Новости агентлаг уламжлав. Цагаан баавгайн сэг усны ёроолд живэх, эсвэл араатан амьтны хоол болох буюу ховор тохиолдолд хөрсний давхаргад шаваастай үлддэг байна. Урьд цагаан баавгай сая орчим жилийн тэртээ үүсч бий болсон гэж үзэж байжээ.