Дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Гагарины 1965 онд зурсан гарын үсгийг Канадад дуудлагаар худалдсан тухай РБК уламжлав. Вэддингтон дуудлага худалдаанд ЗХУ-ын сансрын хөтөлбөртэй холбоотой янз бүрийн эд зүйл тавина. Тухайлбал дэлхийг тойрсон “Союз ТМ-33” сансрын хөлгийн гэгээвч, сансрын нисэгч Анатолий Арцебарскийн өмсгөлийг худалдана. Худалдаанд тавьсан 40 орчим эд зүйлийн үнэ 100-аас 25 мянга орчим долларын хооронд байна. Канадын нисэх онгоц, сансрын музейн захирал Роб Годвин энэ нөхцөл байдлыг тайлбарлахдаа, энэ мэт дуудлага худалдаанд ер бусын зүйл байхгүй. “Бүгдийг худалдан авах боломжтой. Мөнгө байсан бол оросын сөнөөгч онгоцыг хүртэл худалдан авмаар байна” гэж тэрээр тэмдэглэв.