Орос улсын Спортын яамны сайд Виталий Мутко албан тушаалаа орхиход бэлэн байна. Тэрээр мягмар гаригийн шөнө Шереметьево нисэх буудалд сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв. Тус яамны эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, Орос улсын спортыг 2020 он хүртэл хөгжүүлэх холбооны зорилтот хөтөлбөрийг хөгжүүлэх хэрэгтэй гэж Виталий Мутко үзэж байна. Орос улсад спорт хөгжүүлэх системийг ойрын үед өөрчлөх шаардлагатай гэж сайд хэлсэн юм. “Олимпийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийг улсаас томилно” гэж тэрээр мэдэгдлээ. “Олимпийн наадамд амжилт гаргах шинэ үеийг өсгөн бойжуулахад дор хаяж 6-8 жил болно. 2018 оны Олимпийн наадмаас наана арай дуусахгүй дорвитой ажил одоо эхэлсэн” гэж Валерий Мутко тэмдэглэв. Ванкуверт болсон 2010 оны олимпийн наадамд оросын баг тамирчдыг бэлтгэх ажлыг хариуцсан түшмэдийг албан тушаалаасаа огцрохыг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев урьд шаардсан юм. Багийн албан ёсны дүнгээр Орос улсын шигшээ баг тамирчид 11-р байрт орсон байна. Оросын тамирчид 3 алт, таван мөнгө, 7 хүрэл медаль нийт 15 медаль хүртжээ.