Орос, Белорус, Казахстан улс энэ оны дөрөвдүгээр сард Гаалийн хуулийн батлахад бэлтгэх төр засгийн ажиллагааг дуусгах бодолтой байна. Москва хотод өнгөрсөн баасан гаригт болсон Гаалийн холбооны комиссийн хуралдааны үеэр ийм тохиролцоонд хүрсэн гэж Орос улсын засгийн газрын дэд сайд Игорь Шувалов Казахстаны ерөнхий сайд Карим Масимовтай Астана хотод уулзахдаа мэдэгдсэн юм. Импортын татвараас олсон мөнгөн хөрөнгийг хуваарилах асуудлаар хуралдааны үеэр тохиролцсон гэж Орос улсын засгийн газрын дэд сайд мэдэгдлээ. “Үүнийг хийх янз бүрийн томъолол байсан. Эцсийн дүнд бүгдийн сэтгэлд нийцсэн тохиролцоонд хүрсэн” гэж Засгийн газрын дэд сайдын хэлснийг ИТАР-ТАСС агентлаг иш татан уламжиллаа.