Орос улс агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах боломжийг нэгтгэсэн батлан хамгаалахын нэгдсэн систем байгуулж байна. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин аж үйлдвэрийн нэгдсэн корпорацийн асуудлаарх зөвлөлгөөнийн үеэр даваа гаригт энэ тухай мэдэгдэв. Ийм өргөн хүрээтэй зорилтын хүрээнд салбарт гүнзгий өөрчлөлт хийж, “Нисэх онгоц угсрах нэгдсэн корпораци”, “Батлан хамгаалах аж үйлдвэр” концерн”, “Алмаз-Антей”, “Тактикийн пуужингийн зэвсэг” томоохон холдингийг байгуулсныг тэрээр мэдэгдэв. “Хямарлын үед тус салбарт улсаас 93 тэрбум рублийн дэмжлэг үзүүлсэн” гэж В.Путин хэллээ. “Эцсийн дүнд аж үйлдвэрийн нэгдсэн корпорацийн байгууллагын үйлдвэрлэлийн хэмжээ бусад салбарын адилаар буурах бус харин 7 хувиар өссөн” гэж ИТАР-ТАСС агентлаг ерөнхий сайдын хэлснийг иш татан мэдээллээ. Хамгийн гол нь үнийг хэмжүүрийг мөрдөж, улсын захиалгыг хугацаанд нь биелүүлэх нь чухал болохыг тэрээр тэмдэглэв. “Улсын хөрөнгийг дээд зэргийн үр нөлөөтэй зарцуулах ёстой” гэж В.Путин тэмдэглэллээ.