Орос, Францын ерөнхийлөгч нар олон улсын хэд хэдэн асуудлыг шийдэхэд дээд зэргээр итгэлцэж, өргөн хүрээнд байр суурь нь давхцаж байгааг тайлбарлав. Хоёр орны удирдагч Парис хотод болсон хэвлэлийн бага хурлын төгсгөлд ийнхүү мэдэгдлээ. Орос улсад "Мистраль" нисэх онгоц тээгч дөрвөн хөлөг онгоц худалдах яриа хэлэлцээ 3-р сарын 1-ээс эхэлсэн тухай Николя Саркози уламжлав. Эдгээрийг Орос улсад цэргийн тоног төхөөрөмжгүй бүтээнэ гэж тэр хэллээ. Саркози "2+2" хэлбэрийг санал болгосон юм. Орос улсад "Мистратлей" хөлөг онгоц худалдаж байгааг хоёр орны харилцан итгэлцлийн асуудалтай холболоо. Москва, Парист  "стратегийн түншийн харилцаа" тогтсон бөгөөд тэдэнд "үзэл сурталын санал зөрөлдөөн байхгүй" гэж Д.Медведев тэмдэглэв. Олон улсын гол асуудлын тухайд Орос улсын төрийн тэргүүн СДЗ-ийн талаар шинэ гэрээний орос-америкийн яриа хэлэлцээг хөндлөө. Түүний хэлснээр Орос, АНУ яриа хэлэлцээгээ дуусгах дөхөж байгаа, ойрын үед баримт бичигт гарын үсэг зурна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Олон улсын бусад асуудал Ираны цөмийн хөтөлбөрийн байдал, палестин-изралийн зохицууулалт байна. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээнд тавьж байгаа хүч чармайлт алдарч буйг хэлээд, Орос улс эцсийн арга хэмжээний хувьд Тегераны эсрэг хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэхэд бэлэн болохоо мэдэгдэв. Гэхдээ энэ арга хэмжээ "шүлгарсан, ухаалаг байх ёстой" бөгөөд "иргэний хүн амын эсрэг чиглэх ёсгүй" гэж тэр мэдэгдэв. Д.Медведевийн үзэж байгаагаар Ойрх Дорнодын асуудлаарх бага хурал Москвад болох ёстой юм. Орос улсын ерөнхийлөгчийн үзэж байгаагаар "талууд бие биенээ төдий л сайн сонсохгүй байгаад гол бэрхшээл байна. " Тэгэхдээ нөхцөл байдал ойрын үед францын зуучлалаар  үхмэл цэгээс хөдөлнө гэдэгт найдаж байгаагаа Д.Медведев илэрхийлэв.