Орос, Гүржийн хил дээрх цорын ганц авто машины гарц «Дээд Ларс» 3 жил завсарласны дараа өнөөдөр ажлаа сэргээлээ. Даръялын хавцалын хилийн гарцийг засварлах шаардлагатай болсон тул оросын тал хаасан юм. Засварын ажил өнгөрсөн оны 5-р сард дууссан билээ. Мөн оны 9-н сард Гүржийн тал орчин үеийн «Казбеги» нэртэй хилийн гарц байгуулах ажлыг дууссан юм. Орос, Гүржийн иргэд, Москва, Тбилисд байрлаж байгаа Швейцарийн элчин сайдын яамны эдгээр орнуудын эрх ашгийг хамаарсан хэсгээс авсан визээр зорчиж болно. ТУХН-ийн орнуудын иргэд гадаад паспорттай байхад л хангалттай. Гүржийн цэргийн энэ замыг хаахаас өмнө Армен улсын гадаад худалдааны эргэлтийн гурваны нэг нь нэвтэрдэг байжээ.