Оросын дайверуудын хэсэг хар далайн ёроолд Сочи-2014 олимпын наадмын билиг тэмдэгийн галыг асаалаа. Имеретийн зогсоолийн ойролцоо 10 метрийн гүнд туршлагатай усанд шумбагчид, канадын Ванкуверын өвлийн олимпыг хаах өдөр, оросын хотод олимпын тугыг дамжуулж өгч байх тэр мөчид галыг байрлуулсан байна. Их Устюгаас ирсэн Өвлийн өвгөн энэ үйл ажиллагааны хүндэт зочин болсон байна. Өвлийн өвгөн өөрийн уламжлалт хувцас дээрээ усанд сэлэх хэрэгсэлийг өмсөж олон камерын өмнө олимпын бамбарын хэлбэртэй хорготой галыг асаасан байна. Сочи хот бол далайн эргийн хот болохоор 2014 оны олимпын наадмын нээлтийн ажиллагааны зарим хэсгийг усан дор хийх санаачлагыг оросын дайверууд гаргаад байна. Хэрвээ ингэж чадвал энэ нь нээлтийн ёслолын ажилгааны чамин шигтгээ болж өгөх юм.