Орос улсын иргэд өнөөдрөөс эхлэн одоогийн таван жилээс 10-н жил болгож сунгасан электронон мэдээлэлтэй шинэ гадаад паспорт авах боломжтой боллоо. Ноднин жил ерөнхийлөгч Д.Медведев «Орос улсаас гарч явах дэглэмийн тухай» хуулинд оруулсан өөрчлөлтийг баталсны дараа шинэ паспорт хэрэглэх боломжтой болсон юм. Цагаачлалын албаны үнэлгээгээр шинэ паспорт хэрэглэх болсон нь эдийн засгийн хувьд ашигтай, оросын хууль дүрэмийг олон улсын жишигт хүргэхэд туслаж байна. Цагаачлалын албаныхан шинэ паспортад нүдний хэлбэр, хурууны хээг оруулахаар төлөвлөж байна. Энэ нь баримт бичгийг хуурамчаар үйлдэхээс найдвартай хамгаална.