Өөрийнх нь засаг захиргааны дотор санал зөрөлдөөн гарсан тул АНУ-ын еренхийлегч Барак Обама улс орны цөмийн зэвсэгийн шинэ номлолын төслийг дахин боловсоруулахаар буцааж өглөө гэж лондоны долоо хоног тутмын «Обсервер» сэтгүүл мэдээллээ. Хүйтэн дайны санагалзалыг үгүй болгож, энх тайвныг цөмийн зэвсэггүйгээр тогтоохыг зорьж байгаа Цагаан ордны эзний эрмэлзэлийг баримт бичигт тусгаагүй байна гэж тус сэтгүүлд бичжээ. Номлолын шинэ хувилбар 4-р сард бэлэн байх ёстой. «Обсервер» сэтгүүлийн мэдээлж байгаагаар америкийн төр засаг 2 хэсэгт хуваагдсан байна. Нэг хэсэг нь дэд ерөнхийлөгч Жо Байданы тэргүүлж байгаа Обамаг дэмжих хэсэг, нөгөө нь БХЯ-ны сайд Роберт Гейтсийн тэргүүлж байгаа энэ номлолыг эсэргүүцэх хэсэг юм. Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон аль ч талд нь ороогүй байна.