Өнөөдөр «Атлас эксплорер» аврага танкераар эхны 100 мянган тонн нефтийг Зүүн Сибириэс Япон улсад хүргэлээ. Энэ аврага хөлөг онгоц Алс Дорнодын Козьмино зогсоолоос гуравхан өдрийн өмнө гарсан гэж японы худалдаа, хөрөнгө оруулалтын «Мицуи» компан мэдэгдсэн байна. Япон улс нефтийн бүтээгдхүүнийхээ 90% авч байгаа Ойрхи Дорнодоос ийм ачаатай хөлөг онгоц 2-3 долоо хоног явж ирдэг юм. Козьмино оросын шинэ зогсоол, Находка тэнгисийн боомтод харьяалагдаж байна. Энэ зогсоол өнгөрсөн оны 12-р сарын сүүлчээр ашиглалтанд орсон юм. Хоёр сарын дотор тус зогсоолоос, Хятад, АНУ, Өмнөд Солонгос улсуудад, одоо Япон улсад 20 аврага танкер явуулаад байна. Одоо барьж байгаа Зүүн Сибирь, Номхон далайн нефть дамжуулах хоолойн эцсийн цэг нь Козьмино зогсоол юм. Одоогийн байдлаар энэ хоолойн баруун хэсгийн 2100 км хэсгийг бариад байна. 2012 онд бүрэн барьж дуусгахаар төлөвлөж байна.