Хөнөөлт газар хөдлөлтөд илүү өртсөн Консепсьон хотын 14 давхар байшингийн нуранги дороос 26 хүнийг аварлаа. Аврагчдын мэдээлж байгаагаар энэ байшингийн нуранги дор дахиад 60-80 хүн байх ёстой тэдний дунд амьд хүн ч байж магадгүй. Албан ёсны мэдээгээр газар хөдлөлтөөс болж амь үрэгдсэн хүний тоо 700-аас даваад байна. мөн 2 сая гаруй хүн хэлмэгдээд байна. байшин барилга, зам, гүүр эвдэрсэн буюу нурсан бөгөөд цахилгаан хангамж тасалдлаа. Нилээд их хэлмэгдсэн газруудад чилийн төр засаг комендандын цаг зарлаад байна. Энэ арга хэмжээ нь урьд авсан онцгой байдлын хүрээнд, дээрэм тонуулыг зогсоож, гудамж талбайг хэвийн болгоход чиглэгдсэн юм.