Орос улсын АЦХ, Агаараас эсэргүүцэн хамгаалах хучин зэргийг хамгийн сүүлийн үеийн зэвсэг, техникээр зэвсэглэх асуудал, Орос улсын ерөнхий сайд В,Путины өнөөдөр хийлгэх, Батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолборын асуудлаархи зөвлөлгөөний гол сэдэв болно. Зөвлөлгөөн, Оросын хамгийн том цэргийн зориулалттай онгоц үйлдвэрлэдэг «ОКБ Сукого» үйлдвэрийн талбар дээр болно. Одоогийн байдлаар улс оронд зэвсэглэлийн улсын хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд ойрын 10 жилд 1500 гаруй шинэ онгоц, нисдэг тэрэг, 200 орчим зенит пуужингийн цогцолборыг оросын цэргийнхэн авах ёстой. Үүний үр дүнд АЦХ-ний 80%, АЭХХ-ний 75% нь орчин үеийн шинэ агаарын техникээр хангагдах ёстой.