ОХУ-ын ерөнхий сайд В.Путин, Монгол улсын ерөнхий сайд С.Батболд нар утсаар ярилцаж, монголын талын хүсэлтээр, Монгол улсад энэ жил урьд хожид үзэгдээгүй хүйтэн болж асар олон толгой мал хорогдож байгаатай холбогдуулж Орос улс, Монгол улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар тохиролцоонд хүрлээ. ОХУ, Монгол улсад 57 тонн малын тэжээлийн үр тариа өгөхөөр болсон байна. Орос улсын ерөнхий сайд холбогдох захирамжийг, ХАА-н сайд Елена Скрынникд егчээ. Утсаар ярилцах үед ерөнхий сайд нар, ноён Батболдыг энэ оны 3-р сард Орос улсад албан ёсоор айлчлах талаар тохиролцсон байна.