Д.Медведевийн өнөөдөр Парисд эхлэж байгаа албан ёсны айлчлал Орос, Франц улсын харилцааг бэхжүүлэхэд шинэ эрч хүч өгөх ёстой гэж ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько мэдэгдлээ. Франц улс бол манай улсын худалдаа эдийн засгийн хамгийн чухал түншүүдийн нэг гэж тэрээр сэтгүүлчидтэй ярилцахдаа онцлон тэмдэглэлээ. Ноднин жил тус улс, манай улсын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ АНУ-ыг гүйцэж түрүүлсэн юм. Францийн ерөнхийлөгч Николя Саркози, ерөнхий сайд Франсуа Фийон нартай хийх Д.Медведевийн хэлэлцээрийн гол сэдэв нь өндөр технолог болон эрчим хүчний салбар дах хамтын ажиллагаа байх юм. Мөн нүүрс ус төрөгчийн нийлүүлэлт, банкны болон хөрөнгө оруулалт, агаар сансарын хамтын ажиллагаа зэрэг олон арван гэрээнд бизнесменууд гарын үсэг зурах ёстой гэж Приходько хэллээ. Францийн нисдэг тэрэг тээгч «Мистраль» хөлөг онгоцийг худалдаж авах талаар яриа байгаа боловч үүнтэй холбоотой ямарч баримт бичигт гарын үсэг зурахгүй. Ерөнхийлөгчдийн хэлэлцэх олон улсын асуудалд европын аюулгүй байдал, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг асуудалууд байна гэж ерөнхийлөгчийн туслах мэдэгдлээ.