0Өнөөдөр бид та бүхнийгээ Баруун Камчаткагийн Жупанова голоор салаар урсах аялалд урьж байна. Орос улсын энэ маршрутыг, дэлхийн хамгийн нэр хүндтэй аялал жуулчлалын компанууд Европ, Хойд Америк болон дэлхийн бусад бүс нутгийн өөрийн үйлчлүүлэгч нартаа худалдаж байна. Дэлхийн хамгийн том, 30 дюйм буюу 75 см урт хулд загасыг эндээс л барьж болно гэж үздэг юм. Жупанова гол нь Камчаткагийн хойгийн зүүн урд зүгт байрлах Дорнод нурууг давж урсдаг юм. Ингэж 160 км урссаны эцэст Номхон далайн Кроноцийн буланд цутгадаг юм. Энэ бол жинхэнэ ширэнгэн ой, онгон газар бөгөөд сав газарт нь нэг ч суурин газар байхгүй. Энд жинхэнэ онгон байгалтай харьцах,цэвэр экологийн аялал жуулчлал хийж болно. Энэ хязгаарыг бас Кроноцко-Жупановын тусгай бүс гэж нэрлэдэг. Голын баруун эрэг нь Оросын хамгийн баян, хамгийн том Кроноцийн дархан цаазат газар юм. Энэ дархан цаазат газар 10 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай юм. Энэ гол уулын тургэн урсгалт гол юм. Өргөн нь 100-400 метр юм. Боргио байхгүй харин хэд хэдэн харгиа л байдаг байна. Баавгай, нохой зээх, цаа буга, халиу зэрэг зэрлэг амьтад голын эргээр амгалан тайван явж байгаа харагдана. Энэ бүхэн дээр Алс Дорнодын алдарт загас агнуурыг нэмээд үздээ! Тэгвэл яагаад бүх дэлхийн туршлагатай загасчид болон жирийн бэкпекерүүд амьдралдаа ганц удаа ч гэсэн энд ирэхийн тулд долоохон хоногийн аяны төлөө 1500 гаруй евро төлөхөөс буцахгүй байгааг ойлгоно. Хамгийн гол нь энд барихад амархан загас, онгон зэрлэг байгал хослоод зогсохгүй энэ зэлүүд хязгаарын хувьд баймааргүй уйлчилгээ, тав тухтай орчин юм. Энэ голын дагуу халуун усны газар (баня), бассейнтэй байнгын баазуудтай. Баня гэдэг нь орос маягын саун бөгөөд тэнд хүмүүс халуун ууранд сууж хус модний навчаар бие биенээ ороолгож үгээр хэлэхийн аргагүй таашаал авдаг юм. Энэ баазауудад ой хамгаалагчид байнга амьдарч хүмүүст үйлчилдэг юм. Энэ маршрутын дагуу шинэ хүнсний бүтээгдхүүнээр хоол бэлтгэдэг бөгөөд тогооч нар нь жинхэнэ уран гартнууд. Голын дагуу 15-20 км тутамд хүмүүс хоноглоход хэрэгцээтэй бүхий л зүйлийг байрлуулсан жижигхэн модон байшингууд байдаг байна. Энэ байшинд дизель цахилгаан үүсгүүр, халуун ус, зуух байна. Ийм байшин бүхэнд тэнд байнгын харуул туслахынхаа хамт байнга амьдардаг юм. Эсвэл та урьдчилаад тогоочийг тийш нь явуулж болно. Тэрээр таныг, тохирсон газартаа, байгалын сайханд үдийн хоол хийгээд хүлээж байх болно. Энэ голын эрэг нь үзэсгэлэнтэй сайхан хадан хясаа, ширэнгэн ой модоор хучигдсан байдаг. Ус нь шил мэт тунгалаг, ойролцоо нь дервен галт уул сүндэрлэж байна. Голын адаг хавиар эмчилгээний чанартай халуун рашаанууд оргилож байна. Зөвхөн энд л Камчаткагийн хамгийн том 5-6 кг жинтэй хулд загас барьж болно гэж үздэг юм. Энэ загасны махаар хамгийн алдартай тогооч нар хамгийн амтлаг хоол хийдэг билээ. Энэ маршрут тийм ч хүнд хэцүү биш хамгийн гол нь Петропавлавск-Камчаткагийн, «Елизово» олон улсын онгоцны буудал л хүрэх хэрэгтэй. Тэндээс таныг нисдэг тэргээр баазад хүргэнэ. 90 км-ийн зайтай бөгөөд 1 цаг ниснэ. Галт уул, ширэнгэн ой дээгүүр нисэх энэ нислэг бас л нэг өөр адал явдал билээ. Жуулчлалын бааз дээр танд халуун хоол өгнө. Мөн мотортой завь, рафта өгч туршлагатай рейнджерүүд үйлчилнэ. Хэрвээ хүсэл байвал каяк, катамаранаар хөвж болно. Загас агнах лиценз газар дээр нь олгоно. Бүх загас барих хэрэглэлээ өөрөө авчирсан ч болно. Эрхэм сонсогчидоо! Та бүхэн Баруун Камчаткагийн Жупанова голоор салаар аялах гайхамшигтай жуулчны маршрутын тухай тэмдэглэл сонслоо.