Ванкуверын олимпын мөнгөн медальт оросын тамирчин Евгений Плющенко, 3-р сарын 22-28-нд болох уран гулгалтын дэлхийн аврагад оролцоно. Бямба гаригт тэр Канадад үзүүлэх тоглолтод өөрийн номероо үзүүллээ. Энэ уралдааны дараа тэр Германд очиж зүүн өвдөг болон баруун өсгийндөө мэс засал хийлгэх юм байна. Дэлхийн аврагад ямар дэглэмээр оролцохоо мэс засалчид, эхнэр, дасгалжуулагч нартайгаа зөвлөлдсний дараа шийднэ гэж уран гулгагч мэдэгдлээ. Ванкуверын олимпд алт авсан америкийн тамирчин Эван Лайсачек, Турины тэмцээнд оролцохгүй юм байна.