Милан, Турин болон Италийн хойд нутгийн бусад хотуудад машингүй өдрийн үйл ажиллагаа болж байна. Энэ үйл ажиллагааны зорилго нь, сүүлийн үед бий болоод байгаа өтгөн тоос шороо, машины яндангаас гарч байгаа хорт утаа зэрэг агаар бохирдуулж байгаа хорт хийнээс хамгаалахад оршиж байна. Өглөөний 10 цагаас оройн 6 цаг хүртэл хувийн машинаар зорчихыг хориглосон байна. Экологчид, 3-р сард болох орон нутгийн сонгуульд оролцохоор сурталчилгааны ажил хийж байгаа түшмэд, улс төрчдийг машинаар зорчихыг арга буюу зөвшөөрсөн байна. Мөн шилдэг загвар зохиогчдын долоо хоногт оролцогчид, «Милан», «Аталанта» хөл бөмбөгийн багуудын тэмцээн үзэгчдийг машинаар зорчихыг зөвшөөрсөн байна. Нийтийн тээвэр хэвийн ажиллаж байна. Милан хотын захиргаа тээврийн тасалбарт хөнгөлөлт үзүүлжээ.