Тажикстаны парламентын доод танхимын сонгуулийг хүчинтэйд тооцлоо. Сонгогчдын 51 хувь нь саналаа өгөөд байна гэж СЕХ мэдэгдлээ. Хэрвээ сонгуульд сонгогчдын 50 дээр нэмэх 1 хувь нь саналаа өгвөл сонгуулийг хүчинтэйд тооцно гэж тус улсын хуулинд заасан байдаг юм. Тус улсад бүртгэгдсэн 8 улс төрийн нам сонгуульд оролцож байна. Сонгуульд ялах магадлалтай гэж үзэж байгаа ерөнхийлөгч Эмомали Рахмонын Ардын ардчилсан намаас хамгийн олон 62 хүн, нэр дэвшсэн байна. ТУХН-ийн улсууд, ШХАБ, ЕХАББ-ийн 500 гаруй олон улсын ажиглагчид сонгуулийн явцийг ажиглаж байна.