Хөнөөлт газар хөдлөлтийн дараа улс орныхоо байдлыг 3 хоногийн дараа хэвийн болгоно гэж Чили улсын төр засаг үзэж байна. ДХЯ-ны сайд Эдмундо Перес Йома мэдэгдэхдээ энэ үйл ажиллагаанд 48-72 цаг шаардлагатай гэж хэллээ. Рихтерийн шаталбараар 8,8 баллын хүчтэй газар хөдлөлт бямба гаригт болсон юм. Газар хөдлөлтийн голомт нь Номхон далайн Чили улсын эргээс 100 км-т байсан байна. Хөнөөлт газар хөдлөлтийн улмаас 300 мянга гаруй хүн амь насаа алдаж, 2 сая гаруй хүн хэлмэгдээд байна. Хэлмэгдэгсдийн тоо есех байх гэж тер засаг болгоомжилж байна. Улс орон даяар хагас сая байшин барилга, гүүр, машины зам эвдэрч сүйдсэн байна. Тус улсын төв хэсэг, тэр тусмаа нийслэл Сантъяго, Консепсьен хотууд илүү их сүйдсэн байна. Чили улсад яаралтай тусламж 3 сая евро гаргаж өгөхөд бэлэн байна гэж ЕХ мэдэгдлээ. ОВС, ДБ-ны удирдлагууд сэргээн босгох ажилд тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдлээ.