Эдийн засгийн хууль тогтоомжийг зөөлрүүлэх талаар хийж байгаа тэмцэл Орос улсад үргэлжилж байна. Д.Медведевийн гаргасан шинэ санал санаачлага хувиараа үйлдвэр эрхлэгчдийн амьдралыг хөнгөвчлөж өгөх ёстой. Москва орчмийн Барвиха дах өргөөндөө ерөнхийлөгч, бизнесийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалтан дээр өөрийнхөө саналыг танилцууллаа. Орос улсад хувиараа үйлдвэр эрхлэгчдийн ажилд тааламжтай нөхцлийг, татварын урамшуулалт бий болгож өгөх ёстой. Инновац буюу шинийг идэвхитэй нэвтрүүлэж байгаа тэр үйлдвэрүүдэд энэ урамшуулалыг олгох ёстой гэж төрийн тэргүүн хэллээ. Мөн дээд шатны байгууллагаас ирэх шалгалтыг цөөрүүлэх, түүхий эдийн бус экспортын бараанд хийх гаалийн шалгалтыг хөнгөвчлөх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна. Эдийн засгийн хууль тогтоомжийг зөрчсөн гэмт хэрэгтэй хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдийг мөнгөн барьцаанд байлгах практикийг өргөн хэрэглэх нь ерөнхийлөгчийн гол саналын нэг байлаа. Нилээн хүнд гэмт хэрэг үйлдэхэд оролцсон этгээдийн мөнгөн барьцаа 500 мянган рубль, хөнгөн гэмт хэрэгт оролцсон хүнийх 100 мянган рубль байх хэрэгтэй гэж Д.Медведев үзэж байна. барьцаанд зөвхөн мөнгө ч биш үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас байж болно гэж Д.Медведев онцлон тэмдэглээд: Хэрвээ ингэж чадвал, шоронг мөнгө олох зорилгоор ашиглаж байгаа авилгач хууль хяналтын байгууллагынханы хорт ажиллагааг таслан зогсоох боломж гарч ирнэ. Ийм жишээ маш олон байгааг бид мэднээ. Эхлээд бизнесменийг өрсөлдөгчдийнх нь мэдээллээр барьж шоронд хориод, дараа нь их хэмжээний хахууль авч суллаж байгаа шүү дээ! гэж тэр хэллээ. Олон нийтийн байгууллагын мэдээнээс үзвэл хувиараа үйлдвэр эрхлэгчдийн эсрэг гаргасан хавтаст хэргийн гурваны нэг нь л шүүхэд хүрдэг байна. Баривчлагчдын тэн хагас нь урьдчилан мөрдөн байцаалтад суусан тэр хэмжээний хугацаагаар ял авдаг байна. Бизнесменийг ямарч үндэслэлгүйгээр хариуцлага хүлээлгэж байгаа хууль хяналтын байгууллага болон шалгах эрх бүхий байгууллагын ажилтнуудтай хариуцлага тооцох хэрэгтэй! Хувиараа үйлдвэр эрхлэгчидэд татварын хөнгөлөлт, зээл олгож болно. Хэрвээ тэднийг шоронд хоривол тэд бизнесээ үргэлжлүүлэж шинэчлэл хийж чадахгүй гэж шинжээчид үзэж байна. Энэ нөхцөл байдлыг засахын тулд ерөнхийлөгчтэй уулзах үеэр тавьсан арга хэмжээг авах хэрэгтэй гэж Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Руслан Гринберг тэмдэглээд: Энэ арга хэмжээнүүд зөв гэж бодож байна. Энэ нь шинийг нэвтрүүлэх үзэл санааг идэвхижүүлж өгнө. Шийтгэлээс зайлсхийхгүй байх асуудал л гарч ирж байна. Шиййтгэл тийм ч хатуу биш байж болно, гэхдээ шийтгэлийг заавал гүйцэтгэсэн байх ёстой гэлээ.
Д Медведевийн санал бол зүгээр нэг хоосон үг биш ээ! Ойрын өдрүүдэд хуулийн төслийг Улсын Думд оруулна. Эдийн засгийн хууль тогтоомж зөрчигчдөд холбоотой эрүүгийн хуулийг либералчилах ерөнхийлөгчийн хүчин зүтгэлийг парламентийн гишүүд дэмжиж байна гэдэгээ мэдэгдсэн. Төр засаг дараачийн алхам хийхэд бэлэн байна. оросын нутаг дэвсгэр дээр хөрөнгө оруулалтын, шинжлэх ухааны, өндөр технологийн төсөл хэрэгжүүлэхэд оролцож байгаа гадаадын иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх хуулийн төсөл үүний дотор орж байна. Эдийн засгийн тааламжтай бус нөхцөлд хөнгөлөлтийн сэдэв бол онцгой асуудал. Гэхдээ ямарч үйл ажиллагаа явуулахгүй байна гэдэг бүр ч аюултай!