Америкийн «Пэтриот» пуужингийн эхний хэсэг польшийн Моронга цэргийн баазд 4-р сарын эхний хагасд ирнэ. Энэ тухай бямба гаригийн орой Польш улсын үндэсний батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны дарга Януш Сейма мэдэгдлээ. Мөн Моронгад америкийн 100 цэргийн албан хаагч байрлах болно. Польш улс «Пэтриот» пуужингийн сургалтын биш жинхэнэ цогцолбор авч, түүнийг улс орны ПДХ гадаад системдээ хамруулна гэдэгт Варшав найдаж байна.