Өвлийн Олимпын далбаа, дараачийн Олимпын нийслэл Сочи хотод 3-р сарын 25-наас өмнө ирэх ёстой. Энэ тухай Сочи хотын дарга Алексей Пахомов, РИА Новости агентлагт уламжиллаа. Өвлийн олимпын хаалтын ёслолын ажиллагаа болох 2-р сарын 28-нд, олимпын далбааг 2014 оны олимпын тоглолтыг зохион байгуулах хороонд шилжүүлж өгөх бөгөөд «Крузенштерн» дарвуулт онгоцоор Орос улсад хүргэх аялал эхлэнэ. Пахомовын хэлснээр, Сочигийн олимпын тоглолт эхлэх хүртэл энэ далбаа хотын даргын өрөөний өмнөх тасалгаанд харуул хамгаалалтын дор байх болно. 1926 онд үйлдвэрлэсэн «Крузенштерн» дарвуулт хөлөг онгоц бол орос улсын дарвуулт онгоцны сургалтын флотын нэрийн хуудас билээ. Ванкувер хотын зогсоол дээр байх үедээ тус онгоц жуулчид болон нутгийн оршин суугчдын нүдийг хужирлалаа.