НҮБ-ийн энхийг сахиулагчдын үйл ажиллагаанд оролцохоор Оросын нисдэг тэргэний багынханы эхний хэсэг Чад улсыг зорьж байна гэж оросын АЦХ-ний албан ёсны төлөөлөгч дэд хурандаа Владимир Дрик мэдэгдлээ. Найман сарын турш оросын 100 орчим цэргийн албан хаагчид НҮБ-ийн төлөөлөгчид болон ачааг зөөж, ӨАБНУ болон Чад улсын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын болон эрэл, хайгуулын нислэг үйлдэх зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ гэж тэр хэллээ. Тэдэнд зориулж африк тивийн цаг агаарт зохицсон тусгай зориулалтын байр бэлдсэн бөгөөд тусгай зориулалтын хувцас оёж бэлдсэн байна. Энхийг сахиулагчдын үйл ажиллагааг ӨАБНУ, Чад улсад, 2007 оноос явуулаж байна.