Чили улсад газар хөдлөлт болсны улмаас Номхон далайн эрэг орчмын улсуудад цунами болж магадгүй гэсэн сануулга өгөөд байна. Курилийн арлуудаас хүн амыг нүүлгэж эхлээд байна. Урьдчилсан мэдээгээр давалгааны өндөр 2 метрт хүрч магадгүй байна. Далайн аюулт давалгаа Камчаткагийн өмнөд эрэг, Японы Минамитори арал хүрээд байна. Тэнд одоохондоо хүний амь үрэгдэж, эвдрэл сүйрэл болоогүй байна. Япон улс Хонсю, Хоккайдо арлуудаас 90 мянган хүн нүүлгэн шилжүүлээд байна. Энэ аюулт давалгааг Индонез, Филиппин улсууд болон Латин Америкийн орнуудад хүлээж байна. Бямба гаригийн шөнө Чили улсын төв нутагт, Рихтерийн шаталбараар 8,8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Энэ газар хөдлөлтөөс болж Сантъяго хотын төвийн түүхэн хэсэг нуржээ. Газар хөдлөлтөөс үүссэн аюулт давалгаа Хуан-Фернандс арал болон Шинэ Зеландийн Чатем аралыг дайрчээ. 2004 оны 12-р сард, аюулт давалгаанаас болж 235 мянган хүн амь насаа алдсан учир Азийн орнууд цунамийгаас ихэд болгоомжилж байна.