Олон улсын валютын сан, Дэлхийн банкны удирдагчид, газар хөдлөлтөд нэрвэгдсэн Чили улсад тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Энэ тухай олон улсын санхүүгийн томоохон эдгээр байгууллагуудын удирдлагууд Вашингтонд тараасан мэдэгдэлдээ өгүүлжээ. Олон жилийн турш явуулсан зөв бодлогын үр дүнд бий болсон Чили улсын хүчтэй эдийн засаг, энэ гамшигтай тэмцэхэд нь тус болно гэж ОВС үзэж байна. 8,8 баллын хүчтэй газар хөдлөлт бямба гаригийн шөнө Чили улсын төв хэсэгт болсон билээ. Одоогийн байдлаар 300 мянга гаруй хүн амь насаа алдаж, 2 сая гаруй хүн хэлмэгдээд байна.