Өмнөд Солонгосын «Хёндэ» компан, оросын зах зээлд зориулж бүтээсэн шинэ машиныхаа туршилтын үйлдвэрлэлийг 5 сард эхлэнэ. Энэ бол седан С ангилалын машин байна, түүнийг Санкт-Петербургт үйлдвэрлэхээр төлөвлөж байна. «Хёндэ» компанийн энэ үйлдвэрийг 2010 оны 9-р сард ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2011 оны 1-р сараас бөөнөөр нь үйлдвэрлэж эхлэнэ. Энэ завод Хойд нийслэлийн хамгийн том машин үйлдвэрлэгч болно гэж амлаж байна. Тус завод жилд 100 мянган машин үйлдвэрлэх төслийн хүчин чадалтай. Нева мөрний эрэгт өөрийн үйлдвэрлэлээ явуулахаар шийдсэн дэлхийн том үйлдвэрлэгчдийн дотроос «Хёндэ» 4-рт орлоо. Одоогийн байдлаар Санкт-Петербургийн газар нутагт «Женерал Моторс», «Тойото», «Нисан» компанууд үйлдвэрлэл явуулж байна.