Чили улсад тохиолдсон хөнөөлт газар хөдлөлтийн улмаас 300 мянга гаруй хүн амь насаа алдаж, 2 сая гаруй хүн хэлмэгдээд байна. 15 хүний хувь заяа одоогоор тодорхой биш байна. Рихтерийн шаталбараар 8,8 баллын хүчтэй газар хөдлөлт бямба гаригт болсон юм. Газар хөдлөлтийн голомт нь Номхон далайн Чили улсын эргээс 100 км-т байсан байна. Дараа нь 6,5 баллын хүчтэй хэд хэдэн газар хөдлөлт болсон байна. Тус улсын төв хэсэг, тэр тусмаа нийслэл Сантъяго, Консепсьен хотууд илүү их сүйдсэн байна. Гамшиг болсон газар цахилгаан байхгүй харилцаа холбоо тасарсан байна. Ундны усаар дутагдаж байна. Сантъяго хотын олон улсын онгоцны буудал бүрэн хаагдсан, бүх нислэгийг өөрчилсөн байна. Орос улс хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгалаа. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, Чилийн ерөнхийлөгч Мишель Бачелетэд явуулсан цахилгаан утсандаа, олон хүн амь насаа алдсан явдалд гүн эмгэнэл илэрхийлээд гамшгийн уршгийг арилгахад туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.