Орос улсад Аугаа их ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан “Ялалтад ура хашгирая” эх оронч аян эхэллээ. Өнөөдрөөс үүрэн телефон утас хэрэглэгчид 1945 дугаарт үнэ төлбөргүй залгаж, “Катюша”, “Харанхуй шөнө”, “Энэ ялалтын өдөр” зэрэг дайны үеийн дууг утасныхаа дуугаар сонгох боломжтой. Үүнээс гадна энэ арга хэмжээнд оролцогчид домогт нэвтрүүлэгч Юрий Левитаны уншсан дайны үеийн мэдээний бичлэгийг хүлээн авах боломжтой. Тэр үеийн мэдээ, гэрэл зургийг үзэх вэб хуудас бүтээсэн байгаа. Өвөө, элэнц эцэг, эцэг эхийнхээ дайны жилүүдийн талаах дурсамжийг тэнд мөн байрлуулах боломжтой.