Гүржийн нутаг дэвсгэр Афганистанаас Орос улсад мансууруулах бодис тээвэрлэх гол чиглэлийн нэг болон хувирч байна. Мансууруулах бодисын наймаанд хяналт тавих Холбооны албаны хуралдааны үеэр тус албаны дарга Виктор Иванов өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр Батуми болон Поти боомт Хар тэнгис дахь мансууруулах бодисын гол суваг, харин Гүржийн Кобулети хот афганистаны мансууруулах бодис нийлүүлэх гол цэг болжээ. Гүржийн нутаг дэвсгэрээр жил тутам 7 тонн героиныг Европ, Орос улсад нийлүүлдэг гэж Иванов хэлсэн юм. Гүржид героин худалдсан хэргээр дээгүүр тушаалын хэд хэдэн түшмэд, цэргийнхнийг баривчилсан тухай тэрээр мэдэгдэв. Абхазид 2009 онд Гүржээс Орос улсад мансууруулах бодис тээвэрлэх гэмт хэргийн эсрэг тэмцэж байсан тус бүгд найрамдах улсын Дотоод хэргийн яамны орлогч дарга амь үрэгдсэн юм.