Чилид өнөөдөр хүчтэй газар хөдөлж, байшин барилга нурж, хүн хохирлоо. Тус улсын төв хэсгийн Консепьсон хотоос хойд зүгт 90 км зайд 55 км гүнд Рихтерийн шаталбараар 8,8 баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Хэдэн цагийн дараа тэнд арай бага хүчтэй дахин газар хөдөлжээ. Газар хөдлөлт нийт нутаг дэвсгэр тэр дундаа газар хөдлөлтийн төвөөс 340 км зайд орших нийслэл Сантьяго хотод мэдрэгджээ. Хотод хүмүүс үймж сандарч, гэрээсээ гудамжинд ухасхийн гарчээ. Сантьяго хотын хэд хэдэн дүүрэгт цахилгаан тасарч, гэрлэн дохио ажиллахгүй байна. Ноцтой зөрчил гарсан тул нийслэлийн олон улсын нисэх буудлыг хаажээ. Хотын автомашины томоохон гүүр нурж, хэд хэдэн байшин эвдэрч, автомашин хэмхэрсэн байна. Урьдчилсан мэдээгээр Чилийн нийслэлд оросын иргэн хохироогүй тухай Орос улсаас Сантьяго хотод суугаа элчин сайдын яамнаас ИТАР-ТАСС агентлагт уламжлав. Газар хөдлөлтийн дараа цунами аюулыг анхааруулах Номхон далайн төв Перу, Колумби, Панам, Антарктид зэрэг зарим оронд хөнөөлт давалгаан нүүрлэж байгаа тухай анхааруулсан юм.