Москва хотын Пушкины нэрэмжит Улсын дүрслэх урлагийн музейд “Виртуозы Москвы” симфони найрал хөгжмийн аялгуунд Испанийн нэрд гарсан зураач Пабло Пикассогийн үзэсгэлэн нээгдлээ. Орос улсад энэ үзэсгэлэнг тэсч ядан хүлээсэн тухай Соёлын сайд Александр Авдеев тэмдэглэв. “Бид Пикассог үндэс угсаагаар нь бус цаг хугацааг ойлгож, сэтгэл зовнилын шинжээр нь өөрийн хүн гэж үздэг” хэмээн сайд тэмдэглэв. Парис дахь Пикассогийн Үндэсний музейн цуглуулгын үзмэр нь Орос улсад тэмдэглэж байгаа Францын жилийн соёлын гол үйл явдлын нэг юм. 240 үзмэрт зураачийн өв залгамжлагчдад байгаа график, баримал, вааран эдлэл, зураг зэрэг 88 бүтээл багтжээ.