Орос улсын эдийн засгийн инновацийн хөгжлийн үндэс жижиг, дунд бизнес байх ёстой. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Москва орчмын өргөөндөө бизнес эрхлэгчидтэй уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Тэрээр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх шийдвэрийн талаар уламжиллаа. Хөрөнгө оруулалт, эрдэм шинжилгээ, дээд зэргийн технологийн төсөл хэрэгжүүлэхэд оролцож байгаа гадаадын иргэдийн визийн горим, цагаачлалын журмыг хөнгөвчлөх тухай хуулийн төсөл бэлтгэж байна. Түүхий эдийн бус бараа экспортолж, дээд зэргийн технологийн тоног төхөөрөмж импортоор авах гаалийн журмыг мөн хөнгөвчилнө. Үүнээс гадна инновац, шинэчлэлийн төсөлд хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн татварын цогц арга хэмжээг бэлтгэж байна. Ерөнхийлөгч Эдийн засгийн салбарт үйлдсэн гэмт хэрэгт ногдуулах шийтгэлийг хөнгөвчлөхийг санал болгож байна. Тухайлбал татвар төлөөгүй хэрэгт буруутгаж байгаа бизнес эрхэлэгчид ногдуулах шийтгэл барьцаагаар шоронд үл хорих эсвэл гадагш явахгүй байх амлалт авах ёстой юм. Гэхдээ барьцаа маш өндөр байх ёстой. Санал болгож буй арга хэмжээ нь оросын нийгмийг гэмт хэргээс цэвэрлэж, авилгатай тэмцэхэд хувь нэмэр болно гэж ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна.