0Хятад улс цэрэг дайчлагын тухай хуулийг баталлаа. Дайн гарсан тохиолдолд 18-60 насны бүх эрэгтэй, 18-55 насны бүх эмэгтэйг цэрэгт дайчлах тухай баримт бичигт заажээ. Хуулинд цэрэг дайчлагын шалтгаан, журам, зарчмыг тодорхойлсон байна. Тухайлбал улс орны аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс орны тусгаар тогтнол аюул заналд байвал Ардын төлөөлөгчдийн хурал цэрэг дайчлагыг зарлана. Байгалийн гамшгийн үр дагаврыг арилгахад бүрэн эсвэл хагас цэрэг дайчлагыг зарлана. Интерфакс агентлагийн уламжилснаар хууль 2010 оны 7-р сарын 1-ээс хүчин төгөлдөр болно.