Эзэмшиж буй АНУ-ын үнэт цаасны хэмжээгээр Орос улс дэлхийд 17-р байрт орж байна. 2009 оны зургаадугаар сарын эцэст үнэт цаасны нийт хэмжээ 150 тэрбум орчим доллар байжээ. АНУ-ын Сангийн яамнаас өчигдөр тараасан шинэ тайланд ийм мэдээ дурдсан байна. Баримт бичиг дөрөвдүгээр сарын эцэст бэлэн болох бөгөөд энэ урьдчилсан хувилбар болохыг тайланд жич тайлбарлажээ. Орос улс 2008-2009 онд АНУ-ын үнэт цааснаас ангижирсан гэж Сангийн яамны мэдээнд дурдсан байна. Дурдсан хугацаанаас жилийн өмнө Орос улс 223 тэрбум долларын хөрөнгө оруулж, хөрөнгө оруулагчдын дунд 13-р байрт орж байв. Шинэ мэдээгээр дэлхий бүхэлдээ өнгөрсөн оны дундуур америкийн 9,7 триллион орчим долларын үнэт цаас эзэмшиж байсан бол үүнээс жилийн өмнө энэ үзүүлэлт 10,3 триллион байжээ. Хөрөнгө оруулагч орнуудаас Хятад, Япон улс тэргүүлж байна.